Менежментийн тэнхим

 
 
 
 
     
 
 

Одоо сайтад

Одоогоор 1 зочин холбогдсон

Хөтөч

Манай сайтыг үзэхэд хамгийн тохиромжтой броузер

Нүүр
PDF Хэвлэх

Б.Болор 

Тэнхмийн эрхлэгч Ph.D

 МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхим нь анх 1959 онд эдийн засгийн дээд сургуулийн "Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн тэнхим" нэртэйгээр байгуулагдсан. 1990-ээд оныг хүртэлх хугацаанд аж ахуйн болон салбарын чиглэлээр төлөвлөгөөний мэргэжлийн  боловсон хүчнийг бэлтгэж байгаад 1990 ээд оноос "Менежментийн тэнхим" болон шинэчлэгдэн төлөвшиж ирсэн.

 Тус тэнхим 1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжсэнтэй уялдуулж, нийгмийн шаардлага захиалгын дагуу мэргэжлийн чиглэлд зарчмын өөрчлөлт оруулж, юуны өмнө зах зээлийн эдийн засгийн үндсэн шаардлага болох аж ахуйн салбар нэгж, байгууллагад ажиллах удирдлагын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шинэ зорилтыг шийдвэрлэх болсон юм. Үүний дагуу тус тэнхим нь менежментийн чиглэлээр бизнесийн удирлагын бакалавр, магистр, докторын сургалт явуулж, мэргэжлийн болон мэргэшсэн өндөр боловсон хүчин бэлтгэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна.

    1959-2007 он хүртэл 58 жилийн дотор манай тэнхим 47 удаагийн төгсөлт хийж, нийт 1354 мэргэжилтэн бэлтгэсний 837 нь "Төлөвлөгч эдийн засагч",  47 нь "Хөдөлмөрийн эдийн засагч" мэргэжлээр,  470 нь "Бизнес удирдлага, эдийн засаг" болон "Менежмент" мэргэжлээр төгсжээ.  Мөн тус тэнхимд нийт 121 хүн бизнесèéí удирдлагын магистр, 2 хүн эдийн засаг-удирдлагын ухааны докторын зэрэг хамгаалсан.

  Манай тэнхим нь 9 багш, ажилтан нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагийн дотор Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 1, доктор 3, дэд професор 2, докторант 2 багш ажиллаж байна.  Бид сургалтын агуулга, чанарт онцгой анхаарал хандуулан, байнгын шинэчлэл сайжруулалтыг хийж ирсэн. 

  Менежментийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хөгжүүлэхтэй холбогдон 1991 онд Дэдхийн Банкны "Макро эдийн засгийн менежемент" сургалт семинар, 1993 онд Монголын засгийн газрын "Удирдлагын хөгжлийн хөтөлбөр" төсөл, 1993-1995 онд "АНУ-н Юта мужийн Бизнесийн хөгжлийн сургуультай хамтран ажиллах хөтөлбөр", "Солонгосын Данкогийн их сургууль, Японы Киотогын их сургууль, Английн Манчестерийн их сургуулиудын сургалтын туршлага судлах хөтөлбөр, 1997 онд Европын холбооны TACIS төсөл зэрэгт хамрагдсан.

 2001 онд менежементийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан бичиж, хөтөлбөрийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлийн 5 жилд л гэхэд 3 удаа сургалтын төлөвлөгөө өөрчлөгдсөн бөгөөд энэ нь хичээлийн жилд бид сургуулиас баримталж буй хичээлийн ерөнхий чиг бодлого, хэрэглэгч байгууллагуудын шаардлага, мэргэжлийн багш нарын санал зэргийг тусган тодорхой үе шаттайгаар шинэчлэгдсэн бакалавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж эхэлсэнтэй холбоотой. 

 МУИС 2007 онд "NCC education" Консерциумын эгнээнд нэгдсэнээр МУИС-ийн ЭЗС нь  Их Британы магадлан итгэмжлэх зөвлөлөөр итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бизнесийн удирдлагын сургалтыг тус тэнхим дээр явуулах эрхийг олж авч сургалтаа 2008-2009 оны хичээлийн жилд эхэллээ. 

 Тэнхимийн багш нар  Менежментийн онол, Бизнес ба нийгэм, Үйлдвэрийн болон үйл ажиллагааны менежемент, Хүний нөөцийн удирдлага, Байгууллагын зан төлөв, Удирдлагын шийдвэр, Стратегийн менежмент, Бизнес төлөвлөлт, Аж үйлдвэрийн эдийн засаг, ХАА-н эдийн засаг, Монголын ба Олон улсын эдийн засгийн орчин, Олон улсын менежмент, төслийн менежмент зэрэг 20 орчим хичээлүүдийг мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудад зааж, сурах бичиг, гарын авлага, суралцах материал олон арвыг бэлтгэлээ. Мөн гадны үйлчлүүлэгчид зориулсан урт богино хугацааны курс, орой эчнýý ангиудад хичээл явуулж байна. "Менежмент"мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын Монгол улсын стандартын төслийг тус тэнхимийн багш нар боловсруулсан юм. 

 Сургалт эрдэм шинжилгээний ажлаараа ямагт тэргүүлэх түвшинд байж удирдлагын өндөр мэргэжил, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах өрсөлдөх чадвар бүхий эрдэм оюуны төв байх зорилгод бид нэгдэн ажиллаж байна. 

 Манай тэнхим нь Бизнесийн удирдлага, менежментийн үндсэн сургалтыг хариуцан эрхэлдэг. Багш нарын 63% нь  академич, поофессор, доктор цол зэрэгтэй.  Манай тэнхимд Б.Болор (Ph.D) тэнхмийн эрхлэгч, Т.Дорж Академич, Ц.Цэвээн (Ph.D) дэд профессор, Ш.Насанжаргал дэд профессор, Н.Лизунов дэд профессор, Б.Энхмаа Ахлах багш, Н.Сонинтамир (Ph.D) дэд профессор, Ж.Сарантуяа Докторант, Д.Энх-Îтгон Докторант зэрэг эрдмийн зэрэг цолтой багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэд ажиллаж байна. 

 

 

Хуанли

Санал асуулга

Та манай сайтаас ямар мэдээлэл хүсэж байна?
 

Статистик

Гишүүд : 66
Агуулга : 15
Агуулгыг үзсэн тоо : 8520
 
 
Copyright © 2008 Management Department. All Rights Reserved.
Website created on Joomla 1.5 customized  by MaGnatE  
 
 
     
 
   
Design by windows vista forum and energiesparlampen